Краныг буруу байрлуулсны улмаас унажээ
2014/04/18
Замын цагдаагийн газрын баруун талд буюу нарны замаас Нэгдүгээр амаржих руу явах замд кран унасан хэрэг өнөөдөр 18 цагийн үед гарсан байна. Азаар кран хүн, машины дээрээс унаагүй бөгөөд яг одоо хэргийн газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас ажиллаж байна.
Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Дашдаваагаас цөөн зүйл тодрууллаа.
- Кран унасан нь юунаас болсон юм бэ?
- Краныг буруу байрлуулсны улмаас хөрсөнд суулт өгснөөс болж кран унасан. Өөрөөр хэлбэл суурийн тулаасыг буруу тавьсан, кран байршуулахдаа буруу газар сонгосон гэсэн үг юмы. Азаар хүний амь эрсдээгүй.
- Ямар компани вэ?
- Ямар компани, ямар зөвшөөрөлтэй гэдгийг нь бичиг баримтаас нь үзнэ. Шаардсаны дагуу одоо авчирж байгаа. Тэгэхээр ямар зөвшөөрөлтай, ямар компани гэдэг нь тодорхой болно.
- Краныг байрлуулахдаа юуг анхаарах ёстой байдаг вэ?
- Краныг байрлуулахдаа байрлал, хөрсийг хэмжиж байгаа, суулт өгөх эсэх зэргийг шалгадаг. Энэ тохиолдолд тулаасаар эргэж байх үед хөрсөнд суулт үүсэж, хүндийн төв алдагдаад унасан байна.
- Осол гарахад инженер, ахлах ажилтан байсан юм болов уу?
- Кранчин өөрө газраа сонгоод менежертэйгээ хамт байсан.
Одоогоор хэргийн газарт үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд тэр орчмын замыг хаагаад байна. Хэргийн газарт ажилласан цагдаагийн газраас маргааш дүгнэлтээ гаргах бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
О.Дэлгэрхүү
А.Баярмаа
Зочин · 2014/04/19
neg taliinhaa tulaasiig dutuu gargasan baihaar chin ingej unah ni argagui sh dee
Зочин · 2014/04/19
ene kran ene ha****ndaa barag zevertlee l baisan sh dee.