Сайн байцгаана уу Би 24 настай. 6 сартай 1 охинтой. Нөхөр бид 2 үeэрхэж нөхөрлөөд 4 жил гэрлээд 1 жил болж байна. Хүүхэдтэй болоё гэж их гуйдаг байсан ч би сургуулиа төгсөж байж болно гээд болдоггүй байсан юм.

Сургуулиа төгссөн ярилцаж байгаад жирэмсэн болсон. 4н жилийн хугацаа бага хугацаа биш шүү дээ. Нөхөртөө итгээд хүүхэдтэй болсон. Гэтэл жирэмсэн байх хугацаанд өөр хүнтэй болсон байсан. Намайг маш их үгээр доромжилж хараадаг байсан. Тэгээд эцэст нь салая гээд шийдэж байсан. Мартах гээд завгүй гүйж байхад гэнэт гараад ирнэ. Ганцхан чамдаа л хайртай гээд тэгээд л буцаад нөгөө халамжгүй тоомжиргүй зангаа гаргана. Гомдоллоод хэлхээр чам шиг юмаар яадаг юм гэнэ. Хүүхдээ бодоод буцаад нийлэe гэхээр нөгөө хүүхэнтэйгээ давхар явна. Хэн нь намайг гээд үлдэнэ. Тэрэнтэй нь хамт амьдарна гэнэ. Тэгээд би тэсэлгүй 2уулаа салая даа би хүүхдээ авхуулчихсан гэж хүртэл хэлсэн. Тэгэхээр л гүйгээд ирдэг. Гэтэл нөгөө хүүхнээс салахгүй байсан шалтгаан нь тэр хүүхэн жирэмсэн болчихсон байсан юм билээ. Би ч нөхөртөө миний хэвлийд байгаа хүүхэд чиний хүүхэд биш гэж худлаа яриад нөгөө хүүхэнлүүгээ явдаа гээд салсан.

Хэсэг хугацааны дараа нөхөр маань хүрээд ирсэн яасан гэсэн чинь тэр хүүхэн салая чам шиг юмтай хамт байхгүй гэсэн гэж байсан. Би буцаад нийлсэн л дээ. Дэндүү их хайртай болхоороо уучилсан. Гэтэл удалгүй нөхөр ажлынхаа урьдчилан сэргийлэх үзлэгээр ортол бэлгийн замын өвчтэй гарсан. Жирэмсэн байхдаа бэлгийн замын өвчин авсан үнэхээр аймшигтай. Тэгээд за за нэгэнт өнгөрсөн зүйл нөгөө хүнээс авчихаж гээд эмчилгээ хийлгэсэн. Би удалгүй төрсөн. Төрөөд 1 сар гарантай байхдаа нөхрөө нөгөө хүнтэй уулзаад унтаж хэвтээд явж байсныг олж мэдсэн. Тэр хүүхэн надад хэлсэн. Жирэмсэн байхад минь тэр хүүхний найзууд над руу дайрч давшилж их сэтгэлийн дарамттай байсаан. Тэгээд би тэр хүүхэнтэй уулзсан та 2 миний араар явж хүүхэдтэй болчихоод за яахав хүүхэд ямар буруутай юм гээд хүүхдийг нь уулзуулая гэж байхад хүүхдээр далимдуулж унтаж хэвтдэг байсанд их гомдсон гэдгээ хэлсэн. Тэр хүүхэн дахиж нөхөртэй минь уулзахгүй нөхөр чинь чамайг сонгосон болхоор би та 2н дундуур орохгүй гэж хэлсэн. Нөхөртэй чинь дотно харилцаанд орсон анхны өдрөө би жирэмсэн болчихсон тэгээд нөхөр чинь намайг шууд хаячиж чадалгүй уулздаг байсан гэж хэлж байсан. Тэр хүүхэн өмнө нь 1 зулбаж, 1 удаа 4 сартай байхад нь аборт хийлгэж байсан юм байна лээ. Тэгээд энэ удаад хүүхдээ авхуулж болохгүй үргүй болно гэж эмч хэлсэн болохоор аргагүйн эрхэнд гаргахаар болсон гэж надад хэлсэн. Тэр хүнд хатуурхаж байсан ч их өрөвдсөн. Одоо бол тэр хүүхэнд бид 2 тэтгэмжний мөнгийг нь өгдөг. Бас өөр хүнтэй ч суучихсан байсан.

Гэтэл сүүлд нөхрөө тэр өвчнийг өөр хүнээс авсан гэдгийг нь мэдсэн. Уурлаж бухимдахдаа 1 сар гарантай нялх охинтойгоо ганц биe ээжийн амьдралыг сонгохоор шийдсэн. Гэтэл хадмууд гуйж нөхөр маань ч дахин ийм зүйл гаргахгүй гэж хэлсэн ч би итгэж өгөхгүй байна. Одоо бол энэ явдал дуусаад 4 сар өнгөрч. Нөхөртөө одоо болтол 1л сайн итгэж өгөхгүй л байна. Тэгээд хаана явна хэнтэй явна гэхээр хардлаа гээд уурлах юм. Намайг аргаддаггүй халамжилддаггүй ч охин бид 2г гээд мөрөөдөж орж байсан ажлаасаа гараад өөр ажилд орж хамтдаа байхаар болсон. Өмнө нь хол байдаг байсан. Энэ бүхний дараа би сэтгэл гутрал гэдэг зүйлд үнэхээр их дарлуулж байна. Дахиад хаях болвуу гэсэн айдас байнга толгой дотор. Байнга л нөхрөө хаана явна гэж шалгаах нь надад хэцүү нөхөрт ч хэцүү байгаа байх яаж үүнээс салах вэ зөвлөгөө өгөөч хүмүүсээ (Сүүлд нөхөртэйгөө ярилцсан хайрласангүй халамжилсангүй гэж үгэлдэг байсан минь ядаргаатай байсан гэсэн) одоо ч охиноо хайрлаад л намайг гээд л байгаа гол учир би сэтгэл санаагаа засмаар байгаа. Тэгэхгүй бол нөхрөө ч зовоогоод өөрийгөө ч зовоогоод байх юм.