Машиндаа мансуурч байсан байсан залуусыг илрүүлжээ
2020/09/28
Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг “Төв цэнгэлдэх орчимд мансууруулах бодис хэрэглэсэн хүн байна” гэсэн дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад Ч /эм.30н/, Ч/эр.23н/, Б /эр.25/ нар автомашин дотроо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байдалтай байсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэр ...тоотод сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэсэн мэдээллийг шалгахад Х /эр.42н/, Э /эр.37н/ нар автомашинд ховор төрлийн сэтгэцэд нөлөөлдөг 22 шуудай ургамал хадгалж байжээ.
Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
зочин · 2020/09/28
ялын бодлого дэндуу сул байгаа тул хар тамхичид даварч байна даа.22 шуудай-дэндуу их.торгоод л явуулах байх.барааг яахуу?