Гадны иргэдийг гайхашруулах МОНГОЛ АРААТАН араншин
2020/10/01
Миний танил нэг япон ах хүү бий. Залуудаа их олон орноор явжээ. Уулзах болгондоо очсон нэг улсаа жишээ татаад л хуучилна. Нэг удаа Маррокод очиж байснаа хуучиллаа. Хоол нь ийм тийм гэж байснаа "Би их олон орноор явсан. Гэхдээ Маррокод олж харсан шиг сонин зүйл байхгүй" гэв. Би ч их л сонин содон зүйл ярих нь дээ гээд лавшруулав.
Тэгсэн автобусанд суухдаа очер дараалалгүй, бүгд нэг зэрэг дайрдаг нь ахын хувьд урьд хожид үзээгүй содон зүйл байж л дээ. Тэрийгээ нүдээ томруулж байгаад сүртэй гэгч нь ярина. Ахын хувьд тэрхүү үйлдэл нь зөвхөн араатан амьтнаас гарж болохуйц зан араншин гэлээ...би арай л манай улсад бас тэгдэг гээд ам алдчихсангүй Инээх хэцүү, уурлах хэцүү... жуумалзаад л өнгөрсөн дөө.
Гэхдээ энэ нь хүндээ биш зохион байгуулалтын л асуудал... Сонгууль ч боллоо. Цаашдаа “араатан” шиг харагдахгүй тулд зохион байгуулагч нараа зөв сонгоцгооё.
Х.Арвис
Зочин · 2020/10/02
malnuudiin setgej bgaagee
Зочин · 2020/10/01
huulch · 2020/10/01
tengerleg humuusiin zaqn daa
олд · 2020/10/01
тэд нар чинь хонь шиг цувж ордог байхгүй юу за