Солонгосын алдарт охидын хамтлаг болох “BLACKPINK” хамтлагийн шинэ уран бүтээл “Lovesick Girls” дуу өнөөдөр/10.02/ цацагдсан юм. Тэгвэл тус дуу Youtube-д тавигдаад ердөө 5 цагийн дотор 24 сая хандалт авчээ.

Энэхүү шинэ дуу нь тэдний “THE ALBUM”-ны титлэ дуу бөгөөд утга санааны хувьд хүн хэн нэгнийг хайрлаж, дурлаж,, хагацаж шархалж байдаг хэдий ч ахин дахин шинэ хайрыг хайж эхэлдэг талаар өгүүлдэг аж.

Сонирхуулахад, хамтлагийн гишүүд болох Жисү, Жэни нар үг, ая зохиоход оролцсон байна.