Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Бөхөн-Уул” гэдэг газар  “Нүхт” ХХК-ийн мал нядалгааны газрын нам даралтын зуух дэлбэрч хоёр хүн нас барсан тухай дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 07-ны өдрийн 12:37 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2.5 км зам туулан 12:45 цагт очиход тус компанийн ажилтан Өлгий сумын харьяат иргэн 51 настай, эрэгтэйн хоёр гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Өлгий сумын харьяат иргэн 65 настай, эрэгтэй К, Баяннуур сумын харьяат 65 настай, эрэгтэй С нар нас барсан байжээ.