Цэргийн ангийн сургалтын үеэр галт зэвсэг дэлбэрч, 2 хүн гэмтжээ
2020/10/11
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт галт зэвсэг дэлбэрч, хоёр хүн хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Сэргэлэн сумын нутагш орших Зэвсэгт хүчний 016-р бригадын ангид зохион байгуулагдсан “Сэлэнгэ-2020” хамтарсан сургалтын үеэр минимётын сум дэлбэрч 26 настай эрэгтэй А, 28 настай эрэгтэй Б нар гэмтжээ.
Дээрх хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд гэмтсэн залуусын биеийн байдал хүнд байгаа аж.