Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ 2020 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. "Ялагдлаа. Уналаа. Олон хүний итгэлийг алдсан юм шиг маш хэцүү мэдрэмж байна. Намайг дэмжсэн, миний сонгуульт ажлын төлөө өдөр шөнөгүй зүтгэсэн, үнэтэй хандив туслалцаа үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна. Үнэхээр их. Болдог бол бүгдийг нь чанга тэврээд баярласнаа хэлмээр байна.

Ялалт байгуулсан нийт нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Манай энэ хотод анхан шатааснаасаа тус болох ёстой маш олон хүүхдэд багачууд, хүмүүс байгааг хэзээ ч битгий мартаарай. Иргэдээ гэсэн зөв хөрөнгө оруулалтаа дандаа зөв газраа хийнэ гэдэгт итгэж байна. Бидний гэр болсон нийслэл хотын минь тулгамдсан асуудал бүрийг хоёргүй сэтгэлээр шийдэх болтугай. Би ч мөн адилгүй үүний төлөө зүтгэсээр л байх болно. Баярлалаа" гэжээ.