УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" компаний захирлаар томилсонтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр энэ тухай:  " Ер нь "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудал дээр сонгон шалгаруулалт зарлах хүсэл эрмэлзэл бол байсан, миний хувьд. Яагаад гэхээр үндэсний баялгийн сан болох зорилтыг дэвшүүлчихсэн байгаа. Үндэсний баялгийн сан гэхээр олон улсын туршлагатай компаниудтай харилцах хэмжээний боловсон хүчинтэй байгууллага байж байж цаашаагаа явах боломжтой болно гэсэн үг.

 

Надад шийдвэр гаргаад юу гэж тайлбарласан бэ? гэхээр "Эрдэнэс Монгол"-той холбоотой баялгийн сангийн хууль орно. Одоо дагах хуулийн нэг нь бол энэ байгаа.

 

Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн энэ хуулийг баталтал ажиллах нь зүйтэй юм гэж тайлбарласан" хэмээв.