Осолд орсон машиныг Монголд авчраад шинэ гэж зардаг явдал эцэс болж байна
2020/10/19
“Ebarimt” аппликэйшн ашиглан, импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Ибаримт системыг ашиглан, Монгол улсад орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой боллоо.Мөн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зургийг ч харах боломжтой. Ингэснээр осолд орсон машиныг шинэ гэж зарагдах нөхцлийг хааж буй юм гэв.
иргэн · 2020/10/20
маш зөв шийдвэр бна,баяр хүргэе
boltson bn amjilt · 2020/10/20
hugiin chenjuud sheeh gej bga biz xaxaxa
Зочин · 2020/10/19
маш зөв энэ чинь жинхэнэ ард түмэнээ бодсон бодлого мөн аваар болон засвартай машинг оруулж ирээд засаад зардаг газрыг хаах хэрэгтэй ямбий машинаас болоод өнөөдөр хичнээ хүн амь насаа алдваа хайран амь харамсаад барахгүй
Түвдэн · 2020/10/19
Болж байна ч гэх шиг. Болох гэсээр байтал 3 жил өнгөрөх байлгүй. тэгээд мартагдана. Энэ бол монголын хууль