Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Дуут толгой гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/10.17-ны өдрийн 15:30 цагт Орхон голын гүүрэн дээрээс автомашин унаж осолджээ.

Ослын тухай дуудлагыг 2020.10.17-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 21:30 цагт очиж “Приус-20” загварын автомашиныг “Орхон” голоос татан гаргасан байна.

Осолдсон автомашин дотроос иргэн М /48 настай, эрэгтэй/ Б /51 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.