Салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул Даланзадгад сумын хэмжээнд ѳнѳѳдрийн Сургууль, Цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Иймд үдээс хойшийн ээлжүүд хичээллэхгүй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгѳх юм байна. Мөн иргэдэд хол ойр явахгүй байх, аян замд явж байгаа иргэд, малчид сонор сэрэмжтэй байхыг сумын ЗДТГ-аас анхааруулав.

Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулсан юм.