Маргааш буюу 2020 оны 10-р сарын 22-ны пүрэв гарагт нийслэлд цэрэг татлага эхлэх гэж байна. Коронавируст халдварын улмаас армид цэрэг татлага явагдалгүй хойшлоод байсан юм.

Цэрэг татлагын гол үзлэг эрүүл мэнд байдаг. Цар тахлаас сэргийлж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн үзлэгийг улам нарийвчлан хийхээр төлөвлөжээ. Баянзүрх дүүргийн хувьд армид цэрэг татах бэлтгэл ажлаа бүрэн базаасан байна.

Коронавируст халдварын улмаас 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өргөн хүрээнд зохион байгуулагдаж чадаагүй. Харин хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг өмнөх жилүүдтэй адил өргөн хүрээнд зохион байгуулна. Бэлтгэл ажил хангагдсан гэдгийг БЗД-ийн цэргийн штабын дарга хэллээ. Ковид-19 халдвараас сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэг журмыг мөрдөж ажиллана. Мөн залуучуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.