Төрийн албаны шалгалт ирэх сарын 4-нд эхэлнэ
2020/10/27
Төрийн албаны ерөнхий шалгалтыг ирэх сарын 4-нөөс эхлэн нийслэл болон орон нутагт хуваарийн дагуу зохион байгуулах болсон талаар Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ.
Шалгалт өгөхөөр энэ оны нэгдүгээр сар, аравдугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад нэвтэрч, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцахыг зөвлөлөө.