Тамхины ишээ ил хаясан иргэнийг баримтжуулаад өгвөл 10-50 мянгаар торгоно
2020/10/30
Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ.
Мөн Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.
Судалгаагаар өдөрт 3.5 сая ширхэг тамхины иш хог болон хаягддаг гэх судалгаа байдаг. Тиймээс олон нийтийн газарт тамхи татаж, ишийг нь ил задгай хаясан иргэнийг баримтжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэхийг алба хаагчид уриалав.
Зочин · 2020/10/31
хүннү · 2020/10/30
Монголчууд угийн эв түнжингүй, одоо дээрээс нь төр бие биенийг “матуулж” яс хаяж эхллээ. Тэсэж үлдэх бол уу бид. Хүн болгон дор бүрнээ ухамсартай байж, хэн нэгэн худлаа шудрага царай гаргасан “хүний муу”-д дурлагсадын бай болох хэрэггүй. Тамхины ишээ гудамжинд бүү хая!
matilda · 2020/10/30