Ачаа тээврийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо
2020/11/02
Монгол Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын нэг лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2,263 сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.
Илэрсэн тохиолдлуудын тухай тодруулбал,
- Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн.
- Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн.
- Мөн Алтан булаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.
matilda · 2020/11/02