Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших  айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байна. 

Хөнгөлөлт 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний яамнаас зөвлөж байна.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдлэх юм.