“Тэнгис” кино театрын хажуугаар явж байсан залуугийн дээрээс төмөр унаж  эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг 2012 оны 09 дүгээр сарын 12-ны  өдөр гарсан билээ.  Тэгвэл  энэ хэргийг өчигдөр анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна.

Улмаар  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн  уг барилгын гүйцэтгэгч “Модун спеакэл” ХХК-ийн захирал Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт  эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.828.000 төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер байсан шүүгдэгч М.Цогтгэрэлд нэг жил зурган сар тэнсэн хянан харгалзах ял оноосон байна.

Э.Мөнгөн