Гурван хүнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
2020/11/04
Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Тодруулбал,
- 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
- 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн.
Сүүлийн үед ачааны тир машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэв.
matilda · 2020/11/04
Зочин · 2020/11/04