Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж. 

Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм. 

Одоогоор коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 38 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • хөнгөн 21,
  • хүндэвтэр 15,
  • хүнд 3 хүн байна.