МУИС нь Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу National University of Mongolia, NUM, Mongolian National University, MNU,  MUIS барааны тэмдгүүдийг Оюуны өмчийн газарт бүртгүүлэн эрхийг нь эзэмшдэг билээ.

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны 9 дүгээр сард Оюуны өмчийн газарт дээрх барааны тэмдгүүдийг хууль бусаар ашиглаж буй Монголын Үндэсний Их Сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан юм.

Оюуны өмчийн газраас тус гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба Монгол Улсын Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг олон улсын Ниццийн 16, 41, 42 дугаар  ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэсэн байхад Монголын Үндэсний Их Сургууль нь “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг хэвлэмэл хуудас болон боловсрол, сургалт явуулахдаа ашигласан болох нь тогтоогдсон тул “MNU”, “Mongolian National University” барааны тэмдгүүдийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсанд мэдэгджээ.

 

Бараа үйлчилгээний олон улсын ангилал:

  1. Хэвлэмэл хуудас, цаас, шахмал цаас болон бусад ангилалд ороогүй эдгээр материалаар хийсэн эдлэл, ном хавтаслах материал, гэрэл зураг, бичгийн хэрэглэл, бичиг хэргийн буюу гэр ахуйн цавуу, зураачийн хэрэгсэл, будгийн багс бийр, бичгийн машин болон албан ажлын зайлшгүй хэрэгцээт зүйлс (тавилгаас бусад), зааварчлах, багшлах машин (багажнаас бусад), боодлын хуванцар материал, (бусад ангилалд орсноос бусад), хөзөр, хэвлэгчийн бар, хэвлэлийн иж бүрдэл
  2. Боловсрол, сургалт явуулах, хүлээн авалт, спортын болон соёлын үйл ажиллагаа ба энэ ангилалд хамаарах бусад үйлчилгээ
  3. Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ, судалгаа, загвар, үйлдвэрийн судалгаа, шинжилгээний үйлчилгээ, компьютерийн программ хангамж болон техник хангамжийг хөгжүүлэх үйлчилгээ