Халдвар авсан сувилагчийн биеийн байдал хэвийн байна
2020/11/06
ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Халдвар авсан сувилагч 12 дахь хоног дээрээ шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Сувилагчийн биеийн байдал хэвийн байгаа. Хөнгөн туссан учраас хурдан эдгэрнэ. Халдвар хамгааллын дүрмээ бүрэн дагаж мөрдсөн бол тусахгүй байсан" гэлээ.
Харин Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авсан сувилагч Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байжээ.
COVID-19-тэй өвчтөнүүдэд үйлчилгээ хийхээр зургаан хүнээс бүрдсэн баг 14 хоног ажилладаг. Цуг ажиллаж байсан сувилагчаас коронавирус илэрсэнтэй холбогдуулан багийн үлдсэн гишүүдийг тусгаарлаж шинжилгээ авч байгаа юм.
Зочин · 2020/11/11
бэлэгийн харьцаанд орсонноос болоод халдвар аваад бас тараасан
Зочин · 2020/11/09
Зочин · 2020/11/08
novshnuud suvilagchid buruu ogno l doo
Зочин · 2020/11/06
Энэ хүнд буруу байхгүй ээ
Зочин · 2020/11/06
хурдан эдгээсэй