26 настай залуу барилгаас унаж, нас барлаа
2014/04/22
Маршалын гүүрний ойролцоо “Хурд” группын “Хүннү-2222” хорооллыг барьж байгаа барилгаас өнөөдөр 11 цагийн орчимд хүн унаж нас барсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар талийгаач нь тус барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн гэнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллаагүйгээс ийнхүү 26 настай залуу эмнэлэгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас баржээ.
Хэрэг болсонтой холбоотойгоор барилгын ажилчдыг гадагшаа гаргахгүй, дотогшоо оруулахгүй байгаа бөгөөд ажилчид нь хэргийн талаар юу ч мэдэхгүй хэмээн тайлбар өгөхөөс татгалзав.
Талийгаачийн гэрийнхэн өнөөдөр 12 цаг өнгөрч байхад хэргийн газарт очсон бөгөөд цогцосыг шүүх эмнэлэг рүү авч явсан байна.
Одоогоор тус хэргийн газарт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.