Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь бүрэн эрхийн Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Дотоод зохион байгуулалтын асуудлын тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Тэтгэмж олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

      Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит II хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Нутгийн Удирдлагын Ордны хуралдааны танхимд зарлан хуралдуулахаар тогтлоо.


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогчоор А.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулах, аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогчоор М.Түмэнжаргалыг томилон ажиллуулах тухай саналыг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, зөвшилцсөнөөр дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэн Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.


 

      Мөн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь бүрэн эрхийн Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай, тэтгэмж олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.