Нэг хүний шинжилгээнээс халдвар илэрч, коронавирусийн батлагдсан тохиолдол 357 боллоо
2020/11/07
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. 2020 оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар коронавирусийн халдвар илэрсэн тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 357 болсон байна.
Үүнээс өнөөдрийн байдлаар 314 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д 43 хүн эмчилгээнд байна.