Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийж байна.

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо 5 болоод байгаа юм. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Тир машины жолоочоос хойш таван тохиолдол бталагдаад байгаа. Эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс илэрсэн. 

Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д  эмчилэхээр авчирч байгаа.