Тус аймгийн төв Сүхбаатар сумаас коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн 70 настай Ц ам бүл 4, бэр, ач хүүгийн хамт амьдардаг.

Түүний хүү нь одоогоор хөдөө ажиллаж байгаа аж. Анх 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс 38 хэм халуурсан. Толгой өвдөж, дотор муухайрсан өгүүлэмжтэй өрхийн эмнэлгээр үзүүлсэн ба энэ сарын 9-ний өдөр аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн эход харуулсан байна. Иргэн Ц 10 хоногийн өмнөөс ханиалгасан байна. Мөн тэрбээр энэ сарын 8-нд вагоноор Дархан-Уул аймаг руу зорчиж тус хотын Оргил төв бирж, Дархан их дэлгүүр ороод, өдөртөө буцаж ирсэн. 

Одоогоор тус аймгийн онцгой комис сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлын талаар тандалт судалгаа хийгээд, эхнээс нь шинжилгээг нийслэл рүү явуулсан байна. Нэмэлт мэдээлэл дуулгахад "Хархан нүдэн" тоглолт үзсэн тээврийн жолооч Б-тэй хавьтал болсон 20 гаруй иргэний хариу сөрөг гарсан байна.