Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 болон Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотын доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Та бүхэнд мэдэгдэж байна!

Жич: Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА