Өнөөдөр 12 цагийн орчимд хичээлээ тараад явж байсан найман настай, сурагч охины толгой дээр төмөр унаж хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ.  Тодруулбал  “Аморе” зочид буудлын өргөтгөлийн   барилгаас уг төмөр унасан бөгөөд хэрэг болох үед  охин ээжтэйгээ  хамт явган хүний замаар явж байсан гэнэ.  Одоогийн байдлаар охиныг  эмнэлэгт хүргэж,  толгойд нь оёдол тавьсан байна.

Хамгийн осолтой нь “Аморе” зочид буудлын  өргөтгөлийн барилга нь  ямар ч  хамгаалалт тусгаарлалт хийгээгүй бөгөөд  уг барилгын  ойр орчимд  сургууль цэцэрлэг байдаг. Энэ нь   дахин хүн гэмтээх аюултай  бөгөөд  энэ талаар  өргөтгөлийн барилгыг барьж байсан газраас ямар нэг тайлбар өгөөгүй байна.   

Хөдөлмөрийн  аюулгүй байдлыг сахиж ажиллаагүйгээс болсон осол дахин давтагдахгүй гэх баталгаагүй бөгөөд  барилгын  компаниудын  хариуцлагыг  чангатгах ёстойг ар араасаа ойрхон гарсаар байгаа ослууд баталж байна.  

Т.Энгүүн