Өнөөдөр 11:00 цагаас хойш Замын-Үүдэд коронавируст халдварын 4 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдвар 146 боллоо
2020/11/21
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11:00 цагаас хойш коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрсэн байна. Ингээд Дорноговь аймгийн хувьд 16 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 13 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байна" гэлээ.
Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:
- Улаанбаатар хотод-38
- Сэлэнгэ аймагт-58
- Орхон аймагт-17
- Говьсүмбэр аймагт-1
- Дархан-Уул аймагт-16
- Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.
ХӨСҮТ-д одоогоор 238 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-42, хөнгөн-194 хүн байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх