Улаанбаатарт 2, Сэлэнгэд 19, Дархан-Уулд 4, Дорноговьд 1 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 172 боллоо
2020/11/22
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "Өчигдөр нийт 1,305 хүнд шинжилгээ хийсэн байна. 21-ний 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 26 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 172 боллоо.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 608 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 хүн байгаа бол 264 хүн эмчилгээ хийлгэж байна.
Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,
- Улаанбаатарт 2 тохиолдол нэмэгдэж 40,
- Сэлэнгэ аймагт 19 тохиолдол нэмэгдэж 77,
- Дархан-Уул аймагт 4 тохиолдол нэмэгдэж 20,
- Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
- Орхон аймагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
- Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна.
emch · 2020/11/23
toogoo ch bodoj chaddag um uu
Баатар · 2020/11/22
Оло улс хэдэн сая энэ тэр гэсэн дэмий юм ярилгүйгээр тэдэн тохиолдол бүртгэгдлээ. Улаабаатарт гэхэд гудамжнаас юм уу тусгаарласан хүмүүсээс юм уу гэдгээ л хэлчихэж байлд аа тэнэг юмуу хаашаа юм
Хүрлээ · 2020/11/22
улаанбаатарт бүртгэгдсэн 2 дохиолдол гудамжнаас юм уу тусгаарлагдсан хүмүүсээс юмуу гэдгээ тодорхой хэлчихэж байж болохгүй юу. тойроод л есөн шидийн хэрэггүй юм яриад байх юм