Иргэд орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтанд байхаар зохицуулалт хийнэ
2020/11/22
УОК- ийн дарга Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Орон нутгаас хотод гацсан иргэдийг явуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Судалгаа хийгдсэн.Удахгүй явуулах ажил эхлэнэ
✅ Удахгүй 119.mn ээр бүртгэл хийнэ.
✅ Ковидын шинжилгээ хийж цагдаа, орон нутгийн онцгой комиссын хяналт дор буцаана.
✅ Иргэд орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтанд байхаар зохицуулалт хийнэ. Цагдаа холбогдох байгууллага хяналт тавина.
✅ Очиж буй бүх хүний халуун хэмжиж нэвтрүүлнэ.
✅ Сэжигтэй тохиолдлыг зориулалтын байранд тусгаарлана.
✅Аймаг,сумдын шинэ удирдлагуудад тусгайлсан шийдвэр гаргахгүй УОК-ийн чиглэлийн дагуу нэгдсэн байдлаар ажиллахыг анхаарууллаа
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх