Банкинд дээрэмчид халджээ
2020/11/27
Баг өмсөж буу барьсан хүмүүс банкинд орж ирэн мөнгөө өг хэмээн хашгирчээ !!! Банкны дээрэм гэхээр дээрхтэй ижил дүр зураг та бүхний нүдэнд бууж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл хуулийн цоорхойг ашиглан, төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр, хуйвалдааны аргаар яаж банк дээрэмддэг талаар сийрүүлье. Та энэ аргаар банк дээрэмдэхээр шийдсэн бол танд багагүй мөнгө, эрх мэдэл хэрэгтэй болохыг анхааруулж байна. Монголбанкийг та эхлээд өөрийн талд оруулах ёстой. Дээрэмдэх гэж байгаа банк чинь санхүүгийн хувьд асуудалгүй, банкны бүх үзүүлэлтийг хангаж байгаа ч тухайн банкны зээл, харилцах, хадгаламжийн үйл ажиллагааг нь Монголбанкаар албадан хязгаарлуулаад, нэг ёсондоо “Хөлийг нь тушаад, гарыг нь хүлээд” хэсэг явахад сөхрөөд л ирнэ.
Энэ үед банкны эрхийг Монголбанк нь Бүрэн эрхт төлөөлөгчийнхөө тусламжтайгаар хүчээр авч чадна. Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь тус банкны нэгж хувьцааны үнэ, хувьцаатай холбоотой гэрээ, хэлцэл гэх мэт өмнө нь хийгдэж байсан хууль ёсны үйлдлийг ямарч асуудалгүй баллуурдана. Нэг ёсондоо хамгийн хямд үнээр бүхэл бүтэн банктай болох боломж танд гарч ирнэ. Аан тийм, бас та хүсвэл хэн нэгэнтэй хуйвалдаж, эрх бүхий хувьцаа эзэмшигчийг нь ямарч хамаагүй аргаар шоронд хорьчихвол зарим нэг хуулийг зөрчсөн ч болно. Энэ таньд маш том давуу талыг бий болгоно.
Та үүнийг уншаад ихэд гайхаж байна уу? Монголбанк бол “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдал”-ыг хангахын төлөө ажилладаг газар, ийм зүйлд оролцоно гэж үү гээд л... Тэгвэл энэ үйл явдал буюу дээрэм нь яг одоо Монгол улсынхаа төлөө гэртээ байгаа энэ үед хүмүүсийн анхаарлаас гадуур, хулгайн замаар Ариг банкинд болж байна. Сэрэмжлэгтүн.
Тэгэхээр энэ талаар товч өгүүлсүү: “Номин”гийн Баярсайхан “Бүрэн эрх төлөөлөгч нь нөгөө Монголбанкны алдарт ахлах хянан шалгагч, Хадгаламжийн даатгалын корпорацын ТУЗ-ийн гишүүн, 13 байртай байж бас 45 сая төгрөгийн байрны тусламж авдаг Д.Ганбат юм.” гэнэтхэн “Эрэл”-ийн Эрдэнэбатад Ариг банк болон Барилгын үйлдвэрийнх нь хувьцаа эзэмшигч болох санал тавьсанаар энэ түүх эхэлсэн. “Номин”-ийн Баярсайхан Ариг банкны 49%-ийн хувьцаа эзэмшигч болохоор “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд эхний ээлжинд 39%-ийн хөрөнгөө оруулаад 3 сарын дараа 49%-д ногдох хөрөнгөө оруулахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Өнөөдөр эргээд харахад 49% гол зорилго нь биш байжээ.
1. “Номин”-гийн Баярсайхан гэж хүн нэг талдаа хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан мөнгөнийхөө тал хэсгийг буюу 8 тэрбум төгрөгийг хийлгүй санаатайгаар “луу унжиж”, харин нөгөө талаас нь Монголбанк болон түүний томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн тусламжтайгаар банкийг хувь нийлүүлсэн хөрөнгөө өсгөхгүй байна гэдэг хоосон шалтаг гаргаж, банкны зээл, харилцах хадгаламж гээд бүхий л үйл ажиллагааг нь хязгаарлаж, албадан зогсоолгож, Ариг банкны удирдлагыг гартаа авч, үйл ажиллагааг нь муутган өвдөглүүлээд авлаа.
2. Төлөвлөгөө ёсоор бол “Номин”-гийн Баярсайхан нь “Эрэл”-ийн Эрдэнэбатыг Барилгын үйлдвэрийн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шоронд хийлгэж авлаа. Шударга ёс гээч зүйл энд ерөөсөө ч үнэртэхгүй. Иргэд хоорондын гэрээний маргааныг эрүүгийн хэрэг болгосон гэхээр гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг. Цахиур төмөр Баатарванд өгүүлэхдээ “Морьтой хүнтэй хэлэлцээр хийснээс явган хүнтэй ярьсан нь үгэнд орох нь дээр болов уу” гэдэг шиг “Эрэл”-ийн Эрдэнэбатыг торны цаана хийснээр түүний эзгүйд юу ч хийж болно гэдэг тоглоом эртнээс зохиогджээ. Тэр анхнаасаа давхар санаатай хийсэн хөрөнгө оруулалтын хоёр гэрээг хууль бус үйлдэл болгон хувиргаж, зорилгоо хууль бусаар маш сайн биелүүлсэн гэж хэлж болно. Одоо Ариг банкыг дээрэмдэх ажлаа дуусгах нь цаг хугацааны л асуудал болжээ. Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь энэ дээрмийн үйл ажиллагааг түргэхэн дуусгаж, цэг тавихаар улайран зүтгэж, Ариг банкыг үүсгэн байгуулагч 61% хувийн хувьцаа эзэмшигчийг хуульд заасан Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, тэр бүү хэл мэдэх /мэдээлэл авах/ эрхийг нь ч хангуулалгүйгээр, хувьцаа эзэмшигчийг төмөр торны цаана байх хооронд, хүн бүхэн хөл хорионд байх хугацаанд 2020 оны 11-р сарын 20-ны өдрөөс хувьцааг нь бусдад худалдаж, банкыг нь нэг мөсөн дээрэмдэхээр зэхэж байна.
Хувьцаа эзэмшигч “Эрэл”-ийн Эрдэнэбатын оролцоогүйгээр түүний эзгүй хойгуур, хатуу хөл хориотой бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед түүнийг өөрийнхөө давуу эрхээр авах ёстой 428 ширхэг хувьцаанаасаа татгалзсан гэсэн хууль бус шийдвэрийг Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргажээ. Гэтэл бодит байдал дээр ийнхүү хувьцаа худалдаж авах саналаа илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байгаад байдаг. Дээрэм нэгэнт төгсгөлдөө ирж захиалагчийн туйлын хүсэл зориг биелэх нь цаг хугацааны асуудал боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч яаравчилсаар...
Зохион байгууллалттай банкны дээрэм нь 36 сар үргэлжилжээ. Үүнээс харахад зарим хүмүүс та биднийг цалингийн зээлээ төлж дуусах хугацаанд л банктай болж байна. Энэ ариун явдал мөн үү.
АРД · 2020/12/06
Эрдэнэбат Баярсайхан хоёр одоо болношдээ. Хэн нь улс, ард түмнээ илүү дээрэмдэх вэ гэдэг капиталист уралдаанд өрсөлдөөд байгаа хоёр шүү дээ. Одоо бүүр ард түмнийг талцуулах уралдаанд орчихож. ингээд та 2-ын булай л ил гарах юм даа. Ингэж явахаар ковидод тамирдсан улсынхаа эдийн засагт луйвардсан мөнгөөрөө нэмэр хийгээч.
Зочин · 2020/12/05
Эрдэнэбат дурандаа луйвар хийчихээд одоо нэг л их хохирогчийн дүрээр элдэв юм бичүүлэх юм. Номинтой гэрээ байгуулахын өмнө 3 банкинд зээлийн баталгаагаа сурсан зангаараа луйвардаж давхцуулж тавьсаныг нь яагаад ярихгүй байгаа юм бол?! Баярсайханг л хормойдож харлуулж бусдыг төөрөгдүүлэх нь эцсийн арга юс биз дээ хэхэхэ
Зочин · 2020/12/05
Tgd chnii duraar bank deeremdeed yvj bhu xxa
Зочин · 2020/12/02
Ариг банк мөн үү ломбард уу гайхаад б.даг юм би.сарын 3%хүү зүгээр үүүүүү?одоо дампуурч б.гаа юм бол буцаан төлөлт хийхгүй байцгаа..
Ardiin elch · 2020/12/02
Buudchaach sdag
зочи5 · 2020/11/29
19 сар 1ч зээл олгохгүй, хадгаламж татахгүй, ажилчдаа цомхотгохгүй ажиллаж чадах банк АРИГаас өөр байхгүй гэхэд итгэлтэй байна. Хэвийн хадгаламж эзэмшигчидийн мөнгө төлөх чадвартай байхад БЭТ томилж, 2 хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдаж, хүний хөрөнгийг өөрсдийн цалин, хамгамжаа эдлэж буйд БЭТ, Монгол банкны удирдлагыг АТГ шалгах л үлдлээ дээ
Чинбаатар · 2020/11/29
Б. Эрдэнэбат очиж очиж нэг муу дэлгүүрийн хулгайчид дарлуулж байгаа бол хохь нь гэхээс өөр үг алга. Гэхдээ нэг сэгсрээд хаячих юм байгаа биз дээ.
Дээрэмчин минь · 2020/11/29
Шуналчин дуусдаггүй эцэг болох Шагдарсүрэн чинь хэлдэггүй одоо чамд бурхан зөндөө анхааруулсан эрлэгийн оронд очоод тамд орохоо мэдэж байна уу. Бузар шуналын тип минь.
Баярсайханд · 2020/11/29
Их идэх насанд цөвтөй. Аливаа хүнийг төрөхөд энэ яваа насандаа тэдэн алтан зоос тэдэн мөнгөн зоостой гээд эдлэх эд хөрөнгөний хэмжээтэйгээ төрдөг. Эдлэх өмсөх зүйлын хэмжээ дуусахад эрлэгийн оронлуугаа явдагийг чи мэддэггүй юм уу.
Бодоход · 2020/11/29
Номингийн Баярсайхан гэж хөгийн шуналтай гар хөрөнгө мөнгөний төлөө юугаач өгөхөөс буцахгүй энэ одоо цаддаггүй юм байх даа. Чиний хөрөнгөний хэмжээ чинь болчихоод бна гээд их дэлгүүр чинь хүртэл шатаад Эрэл банкны хөрөнгөнөөс илүү алданги хохирол амсуулаад дохио өгөөд байгааг ойлгодоггүй юм байх даа.
Иргэн · 2020/11/29
Манай улсын хуулийн цоорхойг ашиглаж баян хүмүүс улам шунхайран баялаг бүтээгчийн хөрөнгийн дээрэмдэх зорилготой эзнийн шоронд хийдэг. Шоронд байх хугацаанд нь дээржмдэх зорилгоо гүйцэтгэдэг. Энэ асуудалыг хууль санаачлагч нар анхааралдаа авч баялаг бүиээгч нараа хамгаалах ёстой.
Зочин · 2020/11/29
Доргихгүй · 2020/11/28
Улсаас хулхидаж аваад Хаан банкнаас хулхидаж аваад бүр давраад Баярсайханаас хулхидаж аваад хэсэг аргацаах гээд банкаа өгөөд тэгээд барамгүй болоход нөгөөх нь залилан гэж шүүхэд өгсөн юм шүү дээ. Улсыг хэдээр хохироосон, Хаан банкийг хэдээр хохироосон, өөр иргэд, ААН зөндөө байгаа. Ийм захиалгатай юм явахгүй ээ.
Зочин · 2020/11/28
ийм юм бичээд л . уншигч нар нь ёстой нээрээ иймшд гээд л итгээд. ямарч өөрийн бодолгүй хаашаа ч хийсэж магадгүй хүмүүс их байх юм даа
Уншигч · 2020/11/28
Номингийн Баярсайхан төрөл арилжиж Дээрэмчин чөтгөр болжээ
Dasnnjam · 2020/11/28
Zerleq kapitalizm mafiiq ustga
Зочин · 2020/11/27
Hmm
Монгол · 2020/11/27
Яг манай төр засгийнхан мөн байна даа ийм хэрэг хийсэн этгээдийг ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭЖ БУУДАН АЛАХ ЯЛТАЙ БАЙДАГ ЮМ ДАА ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭРХЭМ СЭХЭЭТЭН ДАРГА НАРАА ОДОО ӨӨРИЙГӨӨ ЕГҮҮДЭГ ИЙМ Л ГАРЦ БАЙНА
Зочин · 2020/11/27
Иргэн · 2020/11/27
Бизнес дээрэмддэг ажил зохион байгуулалттай болсон ш дээ. Үүний л нэг тод жишээ байна
Зочин · 2020/11/27
Үлгэр шиг л хөгийн болжээ. Маш муу!!!