26 хүнээс коронавирус илэрч бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 738 боллоо

Өчигдөр улсын хэмжээнд нийт 18,031хүнд PCR шинжилгээ хийжээ. Ингэхэд 26 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 738 болсон тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өнөөдөр мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлоос одоогоор 347 хүн эдгэрээд байна.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартай клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн юм. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа" гэв.

Дотоодод бүртгэгдсэн 300  халдвар: /2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар/

  • Улаанбаатарт 65
  • Дархан-Уул 33
  • Дорноговь 20
  • Орхон 22
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 157 байна.