Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцалж, хэсэгчлэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт дараах 18 
төрлийн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй явуулна. Өмнө нь байсан 11 чиглэл дээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг нээх шийдвэр гаргаж байна гэдгийг УОК-ын дарга хэллээ.

  1. Эрчим хүч хангах
  2. Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн
  4. Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
  5. Хот суурин усан хангамж ариутгах татуурга
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
  7. Банк санхүү, Хөрөнгийн бирж
  8. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
  10. Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
  11. Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа
  12. Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  13. Хэвлэх, сав баглаа боодол
  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
  15. Бараа материалын цахим худалдаа
  16. Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
  17. Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын гэсэн 18 үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулна.

Халдвар хамгааллын болон аж ахуйн нэгжүүдийн зайлшгүй биелүүлэх түр журам гарч байгаа

"Үйл ажиллагаа эхлэх ААН-үүд тухайн орон нутагтаа хүсэлтээ гаргана. Халдвар хамгааллын болон аж ахуйн нэгжүүдийн зайлшгүй биелүүлэх түр журам гарч байгаа. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулна. Экспортод чиглэсэн аж ахуйн нэгжээ дэмжье гэсэн бодлого барьж байна. Дэлхийн 118 орны коронавирусийн эсрэг ажилласан туршлагаас хуваалцаж байна" гэв.