Борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглан архи, согтууруулах ундаа худалдаж байжээ
2020/12/05
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулахын хориглоод байгаа ч нууцаар зарах тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, хорио цээрийн дэглэм зөрчиж борлуулалтын тээврийн хэрэгсэл ашиглаж согтууруулах ундаа зарж байсан зөрчлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Хэргийн талаар тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороо Нарны хорооллын байрны гадаа иргэн Х нь "Ус Ундаа" гэсэн бичиглэлтэй борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсан нь тогтоогдсон байна.
Иймд зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.
Зочин · 2020/12/05
Сансар · 2020/12/05
Яагаад болдоггүй юм. Хүн алж хүрээ талаа юу. Коронад архи ямар хамаатай юм
зочин · 2020/12/05
зарж л бөйг л дээ зайлуул
Баагий · 2020/12/05
Өөрийнхөө бизнесийг торгуулах цаашлаад хаалгах ийм юм хийж явах ямар шаардлага байна. Ном журмаараа ажлаа хийх хэрэгтэй.