УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр 200 өрхөд нүүрс, маск зэрэг тусламжийн багц өгөх нэрийдлээр Нийслэл Улаанбаатар хотоос гаран Дархан-Уул аймагт очин, Улсын Онцгой Комисс, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийг санаатайгаар зөрчсөн явдал болжээ.

Б.Жавхлан нь УИХ-ын бусад гишүүдийг бодвол тойргийнхоо сонгогчдод харьцангуй оройтож буюу байдал бараг намжсан хойно ийн тусламж үзүүлж буй юм.

УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь цар тахлын ид дэгдэлтийн үед тойргийнхоо сонгогчдод тусалсан ч тусламж хүргүүлэх ажиллагаагаа Б.Жавхлан шиг Улсын Онцгой Комисс, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийг зөрчилгүй зохион байгуулжээ.

11 сарын 29-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунган, бүх хөдөлгөөнийг хориглоод буй билээ.

 

Ж.Болд