"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа
2020/12/07
Эрэлийн эрдэнэбат торны цаана гурван сар гаруй хугацаанд хоригджээ. Хоригдох шалтгаан нь маш энгийн зүйл буюу хоёр компани хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн " Ариг"банкны давуу эрхийг авах ажиллагааг энгэж эхлүүлжээ...
Энэ бүхэн нь “Номин”- гийн Баярсайхан одоогоос 4 жилийн өмнө “Эрэл”-ийн Эрдэнэбаттай уулзаж, "Ариг" банкны хувь эзэмшигч болох санал тавьснаар эхэлдэг. Эрдэнэбат нь "Ариг " банкны 49 хувийг Баярсайханд өгөх болзолдоо: "Байшин үйлдвэрлэх комбинат-1“-т түүнийг давхар хөрөнгө оруулахыг тохиролцсоноор үргэлжилдэг байна. Монголын хоёр том бизнесмэн аман тохиролцоогоо албан гэрээ болгон албажуулсан. “Номин”-ийн Баярсайхан Ариг банкны 49%-ийн хувьцаа эзэмшигч болохоор “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу эхний ээлжинд 39%-ийн хөрөнгөө оруулж, гурван сарын дараа үлдэх 10 хувийн хөрөнгө оруулалтаа хийхээр тохиролцож гэрээ байгуулсан байдаг.
Энэ 49% -аас бүгд эхэлсэн байна. -Одоо бодоход Баярсайхан нь "Ариг" банкны 49 хувийг эзэмшихдээ биш, банкийг гартаа оруулах холын нүүдэл хийж байжээ гэж Эрэлийн Эрдэнэбат өгүүлдэг. Гэрээний хоёр дахь тохиролцоо Эрэл ХХК-ийн БҮК-1 үйлдвэрт 20,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх энэ тохиролцоо биелэж харилцан гэрээ байгуулж Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар Хамтран ажиллах тухай 01/01 тоот гэрээ албажин баталгаажиж гэрээний үүрэг хөрөнгө оруулалт хийгдсэн өдрөөс нэг жилийн дараа БҮК-1 үйлдвэр ашиглалтад оржээ.
Номингийн Баярсайхан үйлдвэрийн нээлтэнд МҮОНРТ-д ярилцлага өгч хөрөнгө оруулалт хийж босгоснооч өгүүлсэн байдаг. https://www.youtube.com/watch?v=WgxKtHTUZgo
Ашиглалтанд оруулсан үйлдвэр нь Гэр хорооллыг орон сууцжуулах 1 мкв орон сууцны үнэ 1.200.000 төгрөгт багтаан борлуулах зорилготой стратегийн том үйлдвэр тул МУЗГ-ийн баталгааны дагуу жил бүр 5000 айлын орон сууц захиалах баталгааг Эрэлийн Эрдэнэбат хөөцөлдсөн боловч тусыг эс олж Засгийн газар захиалгаа өгөлгүй луу унжиж ингэснээр Ш.Баярсайхан ханилж явсан нөхрөө мурьж, Харин банкны 58 хувийг эзэмшихээр дарамталж эхэлсэн байдаг. Үгэнд ороогүйн төлөө Иргэд хоорондын гэрээний маргаан нь эрүүгийн хэрэг болж, "Ариг" банкны 61 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбатыг шүүхийн тогтоолоор торны цаана суулгаж чадав.
Ёстой л, "Тунгалаг Тамир" киноны гол баатар Цахиур Төмөр:- “Морьтой хүнтэй хэлэлцээр хийснээс явган хүнтэй ярьсан нь үгэнд орох нь дээр болов уу” гэж Баатар ванд хэлдэг шиг “Эрэл”-ийн Эрдэнэбатыг торны цаана хорьжээ. Эрдэнэбатын эзгүйд санаагаа гүйцэлдүүлэх тоглоом ийнхүү биелэлээ олж Бүрэн эрхт төлөөлөгч бүх нийтийн бэлэн байдал, цар тахлын хөл хориог үл ажран Номингийн Баярсайханы хүслийг гүйцэлдүүлэхээр 2020.11.06 Ариг банкны нэмж хувьцаа шинээр гаргаж Эрэлийн Эрдэнэбат нэмж гаргасан хувьцаанаас давуу эрхээр авах эрхийг нь 2020.11.20 өдрөөр дуусгаж, Эрдэнэбатын давуу эрхээр авах хувьцааг Номингийн Баярсайхан авахаар Монгол банкны дансанд 2020.11.30 өдөр мөнгөө байршуулж 2020.12 дугаар сарын 02 өдөр зөвшөөрлийг нь Бүрэн эрхт төлөөлөгч олгосон сурагтай.
Ингээд Эрэлийн Эрдэнэбат Ариг банкны 61 хувийг эзэмшиж байсан бол торны цаадах 124 хоногийн хугацаанд Номингийн Баярсайханд Ариг банкны эзэмшлийн 19 хувийн хувьцаагаа алдлаа, одоо тэрээр 42 хувийн хувьцаа эзэмшигч цаашид хэрхэн, ямар байдлаар хэдэн хувиа алдахыг хэн ч таашгүй. Ш.Баярсайханы дээрх болзолыг биелүүлээгүйн төлөө Ш.Баярсайхан УИХ дарга, Монгол банкны Ерөнхийлөгч нарт удаа дараа хэвийн ажиллагаатай Ариг банкинд хянагч, Бүрэн эрхт төлөөлөгч тавиулах гэж хөөцөлдсөөр хууль бус хүслээ биелүүлсэн байдаг. Банк дээрэмдэхэд Монгол банк, Улс төрчид нар гүйцэтгэж өгдөг, захиалагч нь нэг хувьцаа эзэмшигч нь болдог бололтой юм.
Хонгилийн тор ингэж нэхэгдэв…
Буурал А.Гансүх гэж хүн бүхэн мэднэ цагтаа төрийн сайд хийж байсан хүн өдгөө ҮАБЗ нарийн бичгийн дарга нөхөр учиг зангилаат хэргийн эзэн Эрэлийн Эрдэнэбатыг зохиомол хэргээр суулгаж байгаа гэж ярилцах. Түүнд мэдээж ашиг сонирхол байгаа болоод л тэр энгэж байгаа болов уу. Ариг банкны хувьцаа эзэмшигч Номингийн Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогт Ариг банкны хувьцааны маргаанд өмгөөлөл хийдэг, А.Гансүхийн баруун гар, сүүлийн үед Шинэ хонгил үүсгэн шүүх, цагдаа, прокуроргүй үүрэгдэж хэрэгт хийх болон цагаатгах хүнээ төрийн өндөр албан тушаал хашдаг том ахынхаа нэрийг барьж тор нэхэж яваа нэгэн гэдгийг хуульчид дортоо ихэд дургүйцэнгүй ярьдаг болжээ.
Б.Баасанцогт нь Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Цогттой найз нөхдийн харилцаатай, нэг зуслантай төдийгүй өдгөө Цогтыг Эрүүгийн тэнхимын тэргүүнээр улируулан сонгохоор хөөцөлдөж яваа гэж хуульчид жиг жуг гэлцэх. Том ахын даалгавараар Б.Баасанцогт өмгөөлөгч Эрэлийн Эрдэнэбатад холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Дэд хурандаа Б.Оргилд захиалга өгч шалгалтыг араас нь удирдсан, энэ хугацаанд Ариг банкинд хөрөнгө оруулах ёстой 8,7 тэрбум төгрөгийг Номингийн Баярсайханаас гаргуулах иргэний хэрэг шийдэх гэж байхад түүнийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн илтэд худал 2020.02.19 өдөр 11а-3/1099 албан бичиг хийж өгч Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг Хан-уул дүүргийн иргэний шүүгч Мөнхжаргалаар хийлгэх ажлыг зохион байгуулсан гэх…
Хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурор Ш.Нямдоржид Б.Баасанцогт буурал А.Гансүх нар түүнд зүй бусаар нөлөөлөлж эрүүгийн хэрэг үүсгэж чадсан гэх …
Ингээд яллах дүгнэлт үйлдүүлэхэд мэдээж Буурал А.Гансүх нөлөөлж даалгавар өгч, түүнийг нь дамжуулан холбосон этгээд нь А.Гансүхийн баруун гар Б.Баасанцогт зохион байгуулж хэрэг шүүхэд шилжсэн. Анхан шатны шүүхээр шийдүүлсэн мөн л өөрийн гар хөлөөр дамжуулан Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Б.Баасанцогт оролгүй арийн албанд амьжилттай ажилж 7 жил ял оногдуулсан гэх… Давж заалдах шатны шүүхэд хэрэг хуулийн хугацаандаа шийдэгдэхгүй 60 гаран хоног өнгөрчээ. Номингийн Ш.Баярсайхан Ариг банкны 58 хувийг өөрийн болгож башир аргаар 2020.11.10 өдөр товлосон Эрэлийн Эрдэнэбатын хурлыг санаатайгаар хойшлуулсан байдаг.
Тухайлбал : Глобал спейшл Адвокетс Хуулийн Фирмийн өмгөөлөгч, захирал Баасандорж, Баттулга нараасаа номингийн Ш.Баярсайхан татгалзаж тус хуулийн компаниас дахин гурван өмгөөлөгч авч хурлыг хойшлуулсан хүний эрхийг зөрчих, шүүх хурлыг санаатай хойшлуулах, гэмт хэрэг үйлдэхэд өөрсдийгөө ашиглуулж байгаа үйлдэл нэг биш гарах болсон, Нэг хуулийн фирмийн 5 өмгөөлөгч өртөөчилж байгаагийн цаадах ажил нь Ариг банкны хувьцааг авах, шүүхийн ажлыг хойшлуулах л зорилготой байж гэж хардахаар..
Мөн л буурал А.Гансүх командлан Б.Баасанцогт нь найруулан гүйж хэрэг удаашруулах ажлыг зохиомлоор хийж энэ хугацаанд Ариг банкин дахь Эрэлийн Эрдэнэбатын 61 хувийг 42 хувь болгон бууруулж авах ажлаа амжуулах болсон төлөвлөгөө нь биелэлээ олсон нь нэгэнт тодорхой болжээ гэж олон нийт дүгнэх… Ариг банкны хувьцааг Эрэлийн Эрдэнэбатаас дээрэмдэх ажиллагааг Буурал А.Гансүх, түүний баруун гар Баасанцогт нар Ариг банк дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Хан-уул дүүргийн иргэний шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл 3 удаа гаргасан асуудлыг хүлээн авхуулахгүй байх, нэр бүхий иргэний шүүгч нартай үгсэн хуувилдаж зохион байгуулж иржээ. Өмгөөлөгч Баасанцогттой, хамт Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байсан, хожим хамт өмгөөлөл хийдэг байсан саяхан шүүгч болсон Мөнхцэцэг шүүгч хонгилийн гар хөл бололтой Баасанцогт нөлөөлж ийм шийдвэр гаргуулсан, мөн Дэ.Энхцэцэг шүүгч Баасанцогт хоёр нэг газар хамт ажиллаж байсан говь алтайн нэг нутгынх төдийгүй Хан-Уулын шүүхэд ирсэн Баасанцогтын хэргийг бүгдийг нь зохицуулж өгдөг гэж хуульчид ярих юм) гэдэг шүүгч нь мөн хэрэг үүсгэхээс үндэслэлгүй татгалзжээ. Нэг биш нэлээн хэдэн иргэний хэрэг үүсгүүлэхээр Ариг банкны хувьцаа эзэмшигч Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн зүгээс хандаад дээрх нэр бүхий хонгилийн шүүгч нарын хууль бус үйл ажиллагаанаас болж Бүрэн эрхт төлөөлөгчийн хууль бус шийдвэрүүдийг хянуулж чадахгүй байгаа бололтой.
Төрийн тэргүүнийг нэрийг барьж Буурал А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нар шинэ хонгилын торийг нэхэж байгаа бололтой дог, уг торны хохирогч ганц Эрдэнэбатаар тогтохгүй бөгөөд шүүхийн хараат бус байдалд алдагдаж энэ мэт нөхдүүдийн балгаар шүүх муухай харагдсаар байх уу.
Эх сурвалж МАНАН бүлэглэл пэйж хуудас