Э.Одбаяр согтуурсан үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн
2020/12/08
Өчигдөр цахим орчинд Э.Одбаярыг ямар ч үндэслэлгүйгээр цагдаагийн байгууллагад саатуулагдсан хэмээн мэдээлэл тарсан билээ. Тэгвэл түүний талаар холбогдогдох албанаас ямар шалтгаанаар саатуулагдсан талаар тайлбар өгөв.
Тодруулбал, Э.Одбаяр нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 04 цагийн үед СБД-ийн 1-р хороонд байрлах ЗОН олны намын мэдээллийн төв дээр архидан согтуурсан үндэслэлээр иргэдээс ирсэн гомдлын дагуу эрүүлжүүлэгдсэн байна .
Э.Одбаяр нь АН-н дарга асан С. Эрдэнэгийн хүү бөгөөд тэрбээр гадаадад гацсан монголчуудын эрх ашгийн төлөө идэвхтэй тэмцдэг нэгэн гэдгээрээ олон нийтэд танигдсан юм.
Аавынхаа замаар явж эхлэв · 2020/12/08
Эцэг нь 1990-2000 оны хооронд АН-ын байраар мөн ч их архидаж, уйлж дуулж явдаг сан. "Эцэг эь хээр алаг бол хүү нь шийр алагаа" гэж. Хүн хэчнээн мөнгө, албан тушаалтай боллоо ч яг удмаараа байх юм даа. Жинхэнэ угшил сайтай айлын хүүхэд бол мөнгө төгрөг байхгүй, эрх мэдэл байхгүй ч соёлтой хүн болж төлөвшдөг.