Улсын Онцгой Комисс талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ
2020/12/08
2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо.
Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо.
Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна.
Улсын Онцгой Комисс
Зочин · 2020/12/09
Хүг · 2020/12/09
Хүн сэтгэлтэй нэгч хүн онцгой комисд алга бүгд сүр үзүүлсэн авилгач нөхдүүд
Зочин · 2020/12/09
Man nam mash muu bolovson huchintei ymaa.
Зочин · 2020/12/08
Талийгаачын ар гэрийнхэн Монгол улсийн ЗГ-г УОК-г олон улсын шуухэд егч заргалдаарай. Монголын шуух бол жирийн ард иргэдийг тоохгуй аягуй бол буруутгана шуу. Тиймээс заавал олон улсын шуухэд егч бух хохирлоо нэхэмжлээрэй. Монголын ард тумэн танай гэр булийг дэмжиж байгаа шуу
ZOCHIN · 2020/12/08
60 удаа залгаад утсаа аваагүй гэж бна шд НОК,УОК
Ганаа · 2020/12/08
Юүн бусдад хариуцлага тооцох вэ өөрсдөө огцроочээ 100% та нарын ажлын уялдаа холбоо хүнд сурталын гайнаас боож хүний амь хохирлоо доо.Зохион байгуулалт хариуцлага хаана ч байдаг хүнд сурталдаа хариуцлага тооц жирийн 1нийг золиослох нь дээ
Гансүх · 2020/12/08
Мөнхсайхан.Сумьяа базар.УОК д болон дарга нэртэй нөхдүүдэд өөрсдөд нь арга хэмжээ аваач арай дэндэж байгаа юм бишүү.Хатуу хөл хорио тогтоогоод байхад яаж нойр нь хүрч чадаж байнаа шадар сайдаа хотын даргаа уок оо та нарын өмнөөс ичиж үхлээ.
Иргэн · 2020/12/08
ажлаа мэдэхгүй дарга нэртэй новшнууд зайлаа
багш · 2020/12/08
Энэ дарга нар өөрсдөө огцрох ёсой юм шиг. тэнд барьж байхын хооронд бушуухан эмнэлэг рүү явуулсан бол яах ч байсан юм. хатуу , хатуу гэхэд хүний аминаас онцгой юм гэж байхгүй. Цаасан дээр бичсэн шийдвэрээс илүү хүний алтан амь чухал баймаар.
багш · 2020/12/08
Энэ арга нар өөрсдөө арга хэмжээ авхуулах хэрэгтэй юм биш үү?
багш · 2020/12/08
Хатуу, хатуу гэхэд арай л дэнднээ. Хүний бие муу байна гээд хэлсэн байж таараа. Анхаараагүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд арга хэмжээ авах нь зөв. драгон төвийн тэнд Архангайн хүмүүс автобусанд 22 цаг хоол, ундгүй, бие засах эрхгүй байж байна гээд телевизээр гараад байна. Энэ бол хүн йэрхийг ноцтой зөрчиж байна. нялх хүүхэд байсан гэсэн.
zochin · 2020/12/08
ta nar emgenel ilerhiileed yahin ter hun bosood ireh bish.zarim zuil deer hunii mostei baimaar yum.shuud yvuulsan bol yah ch baisiin....