АНУ-д зохиогддог Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн оюутан А.Анужин, Ж.Ариунзаяа нарт тус бүр 14 сая төгрөг, 3-р байр эзэлсэн тус коллежийн оюутан О.Сумади-Шарана, Б.Сувд, Б.Гоомаргад, М.Заяа, Н.Оргил, Г.Энхцаг нарт тус бүр 9 сая төгрөг, БНХАУ-ын Ухань хотноо зохиогддог олон улсын циркчдийн уралдаанд 3-р байр эзэлж “Хүрэл арслан” шагнал хүртсэн “Икс роузис” төвийн уран нугараач Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Г.Алтжин, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Манай уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсч байна. Тэдний олон улсад гаргасан онцгой амжилтыг Засгийн газраас үнэлж, сүүлийн 7 жилд нийт 1 тэрбум 173 сая төгрөгөөр урамшуулжээ.

 

Товч мэдээ
• Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалт энэ оны 06 дугаар сарын 11-13-нд Улаанбаатарт болно. Тус хурлыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
• Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэйг гэж үзлээ