МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилжээ
2020/12/22
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж шинэ ерөнхий захирлыг томилжээ. Нэр дэвшигчдээс Н.Дэмбэрэлийг дэмжиж ерөнхий захирлаар томилсон байна.
Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй.
2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, 2015 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2018 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндингийн зөвлөлийн ажлын албаны даргаар ажилласан туршлагатай.
Харин Н.Дэмбэрэлийн араас
- Т.Батзориг
- Р.Гандиймаа
- Э.Дагиймаа
- Ш.Отгон-Өлзий нар сонгон шалгаруулалтад удаалсан байна.
ЗОЧИН · 2020/12/22
СЭТГҮҮЛЧ ХҮН ОЛДСОНГҮЙ ЭЭ KKKKKKKKK