Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат: Цагаан давааны хогийн цэгт Covid-19-ийн эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс болж хог тээвэрлэлтэд хүндрэл гарч байна. Хог тээвэрлэлтийг Сонгинохайрхан дүүргийн хогийн цэг рүү шилжүүлэхээр болсон гэлээ.

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21-28-ны хооронд 80.000-90.000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн /2020.12.22/ байдлаар 6086  иргэн шинжилгээнд хамрагджээ.

Сүүлийн 24 цагт батлагдсан 57 тохиолдлын 55 нь тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт үүссэн голомттой холбоотой байсан юм.