Хотоор дүүрэн хоосон автобус
2020/12/25
Коронавирусийн цар тахал нийслэлд идэвхжиж, Баянзүрх дүүрэгт гарсан шинэ голомтын улмаас Улаанбаатарт 14 хоногийн хөл хорио тогтоосон билээ. Энэ хугацаанд иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг холбогдох албаныхан уриалж буй.
Гэхдээ 15 чиглэлийн байгууллага ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа учраас тэдэнд үйлчлэх нийтийн тээвэр явах нь зүйн хэрэг. Гэхдээ хэтрүүлсэн бололтой. Өнөөдрийн байдлаар нийслэлд 900 гаруй автобус, 800 орчим такси үйлчилгээнд явж байгаа нь хөл хорио тогтоосон үед ахадсан тоо болов уу. Дээрээс нь мэргэжлийн байгууллагаас автобусаар аль болох явахгүй байхыг зөвлөж байгаа тул иргэд ямар нэгэн аргаар хувийн унаагаар хоол хүнсээ цуглуулахаас эхлээд аахар шаахар ажлаа амжуулж явна. Иргэдийнхээ хөдөлгөөнийг хорьсон атлаа энэ олон нийтийн тээврийг ямар ч үр ашиггүй явуулж байгааг гайхмаар.
Иргэд нь гэртээ, харин хотын замаар дүүрэн хоосон автобус холхиж явна. Дээд байгууллагаас өгсөн даалгавар учраас тэд хоосон ч байсан нормоо л биелүүлэх үүрэгтэй. Такси ч мөн адил. Бөөн шаталт. Зорчигчоор орлогождог автобус болон такси баазуудыг ингэж “шатаахын” оронд арай өөр зохицуулалт хийж болмоор. Тэртээ, тэргүй мэргэжлийн байгууллагаас нийтийн тээврээс татгалзахыг уриалж байхад тэднийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах шаардлага алга.
Хүнсээ цуглуулах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ хувийн унаагаа илүүд үзэж буйгаа учраас үүнд л зохицуулалт хийвэл илүү үр дүнтэй. Автомашиныг тодорхой хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцуулах нь хоосон автобус хотоор явуулахаас илүү үр дүнтэй. Халдвараас ч сэргийлэх найдвартай аргуудын нэг. Нийтийн тээвэр бол хамгийн эрсдэлтэй. Тиймээс УОК, НОК шийдвэрээ эргэн нэг харахад илүүдэхгүй биз. Эмнэлэг орохын тулд иргэд хүүхдээ тэврээд автобусанд суухгүй нь ойлгомжтой.
Б.Зул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2020/12/27
Ene tom owriin awtobusaa bagsagaa arai ij hooson ywj bn ih tulh zartcuulaj bna shu dee
Зочин · 2020/12/26
Хувийн унаатай нь сайхан л байна, хаа сайгүй давхилдаад. Энэ хотод хувийн унаа тэрэггүй жирийн ажилчид зөндөө л байгаа тэд нийтийн унаанд суудаг юм, автобусаа цөөлөхөөр бөөн чихэлдээн үүсээд юун зай барих тэврэлдээд л явна ш дээ, унаа тэрэгтэй боломжийн амьдралтайчууд нь яахав гэхэд амьдрал нь хүндхэн иргэд нийтиын унаанд дайгдаж байгаа...
Zochin · 2020/12/26
Жаахан ухааралдаа...
zochin · 2020/12/26
yavj l bg uvliin huitend olon tusmaa l sainshtee tsuun bna olon bna gene yasan aash ni olddoggui yum hereg garsan hund ene huitend unaa oldohgui daarch bsnaas siireg olon yavj bval heregtei
Монгол хүн · 2020/12/25
ЁРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНТ АЖИЛ ЭХЛЭЭД 1ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА. СОНИРХОЛТОЙ НЬ НЭР ДЭВШИГЧИЙН НЭР ТОДОРХОЙ БИШ.
Зочин · 2020/12/25
Нэг бол чихээд бна гээд нэг бол хоосон гээд яагаад маяглцгаагаад байгаан та нар аа аятайхан байцгаа ойсон уу
харамсалтай · 2020/12/25
ХАЙРАН бензин. ХООСОН явуулах хэрэг байна уу? БИД ядуугаа мартаж болохгүй шүү
багш · 2020/12/25
Одоо ажиллаж байгаа газрын хүмүүс орой ажил тараад явахаараа автобус олддоггүй гээд байсан. Өглөө ч гэсэн. Чихэлдэж явхаас илүүтэй, сийрэг явах н л чухал байх даа. Хоёр талдаа өдөржин хоосон яваад байвал зохицуулалт хийх хэрэгтэй байх аа. Өглөө, оройд нэмж гаргаад ,өдөртөө буулгаад байж болох л юм.
Зочин · 2020/12/25
Хоосон тусмаа л аюулгүй биш үү
саранжав · 2020/12/25
хэзээ ч таалагдахгүй юм даа. саяхан л автобус цөөн байгаагаас хүмүүс нь тэврэлдэх нь халаг хэт шахцалдаад зай барих боломжгүй байна гээд байсан биз дээ. одоо хоосон автобусаа зогсоо гээд байгаа юм уу. цагт нэг автобус явуулаад үзэг дээ. хөлдлөө гээл орилоод эхлэх байх даа