39 шинэ тохиолдол бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 656 боллоо
2020/12/27
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12-р сарын 26-ны өдөр 14646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүний шинжилгээнд коронавирус бүртгэгдсэн. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээ болон Баянзүрх дүүргийн голомтоос 38 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээр 38 хүн нь БЗД-ийн голомтоос бүртгэгдсэн, нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн.
БЗД-ийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүсийн даван шинжилгээнээс илэрсэн юм.
38 тохиолдлыг задлан харвал:
- Эмнэлгийн ажилтан 3,
- Өвчтөн 5,
- Гэр бүлийн хавьтал 30 хүн байна.