“Халхын гол”-ын ялалтын баярыг хамтран тэмдэглэнэ
2014/04/27
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Хоёр орны өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудал энэхүү уулзалтын гол сэдэв байлаа. Уулзалтын үер элчин сайд И.К.Азизов “Халхын гол”-ын ялалтын баярыг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа хэлэв. Түүнчлэн УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдыг ирэх тавдугаар сард болох Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд оролцохыг албан ёсоор урилаа.