Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ
2021/01/02
COVID-19 цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.
Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товложээ.
Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж байгаа аж. Мөн өнөөдөр сайд нар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.
Одоогоор улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодол гарсан халдварын тохиолдол нийт 1,242 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 855 нь эдгэрээд байна.
Зочин · 2021/01/03
Зочин · 2021/01/03
1 САНАЛ · 2021/01/02
Мягмарсүрэн · 2021/01/02
Хөдөө орон нутгийн иргэд яах юм бэ.ковидын шинжилгээ хаана өгөх юм бэ