Нэгдүгээр сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна
2021/01/04
Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хөл хориог сунгах эсэх асуудал болон цаг үеийн бус дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Шадар сайд Я.Содбаатар: Мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээг сонсож, нийслэлийн хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 1-р сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж, үүнээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн худалдаа, үйлчилгээний салбарыг нээх саналыг гаргалаа. Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ.
Халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг хумиад байна. Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.