Ц.Мөнхбатад туслах
2014/04/29
Зулай зулайгаа гишгэж төрсөн ихэр ах дүүс. Тэдний нэг нь өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан. Харин ихрийн өрөөсөн талийгаачтай ижил элэгний өвчнөөр шаналж байна.
Энэтхэг явж элэг солиулах шаардлагатай байгаа ихрийн өрөөсөн Ц.Мөнхбат эдүгээ 34 настай, хоёр хүүхдийн аав бөгөөд хэлж бус хийсч ирдэг өвчинд ихрийн өрөөсөн сайхан хүүгээ алдсан эхийн сэтгэл эмтэрч, ах дүүс, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь зовниж сэтгэл гундуухан явна. Гэвч тэд зүгээр суухыг хүсээгүй бөгөөд Ц.Мөнхбат зориулан нийтийн дуучдын болон рок попын оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулж байгаа билээ. Нийтийн дуучдын тоглолтыг 16-ны өдөр зохион байгуулсан бол ирэх сарын 9-ны өдөр “Мөнх хос зүрх” тоглолтыг UB palace-ийн Их танхимд хийхээр тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, “Хар сарнай” Амараа, Номин талст, Салхи, Татар, Цэцэг хамтлагийн дуучин Батболд, Мотив, Гурван бүдүүн, Алтан ураг, Extasy, Code26, Tiger fish, дуучин А Cool, BX, Gee, Becky Н.Баярцэнгэл, Сонор, Дөлгөөн, нар ая дуугаа өргөх бол Монголын беат боксын холбоо, Бодибилдингийн тамирчид болон СТА Лхагва-Очир Галын үзүүлбэрээ үзэгч түмэндээ хүргэхээр тус тус бэлдээд байгаа юм.
Ц.Мөнхбат нь ШУТИС-ийн Барилгын Инженерийн сургуулийг 2005 онд интерьер дизайнер мэргэжлээр төгссөн бөгөөд баг, хамт олон зохион байгуулж барилгын дотоод засал хийж ур ухаан, уран гараа гайхуулж явдаг нэгэн. Гэтэл тэр ажилсаг хөдөлмөрч ханагар эр аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөж хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Түүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Энэхүү эмчилгээг Энэтхэг улсад хийлгэх юм. Өвчтөнд тус, амь болж элэгнийхээ талыг өгөх донор ч олдсонд баяртай байгаа. Гагцхүү элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй. Яаралтай эмчилгээ, мэс засалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай, түүнийг олж, бүрдүүлж л өвчтэй хүнээ аврах тул ар гэр, ах дүүс, найз нөхөд нь энэрэнгүй сэтгэлт элэг нэгт Монгол түмэндээ хандаж тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүссэн.
Ц.Мөнхбатад туслахыг хүсвэл түүний дүү Ц.Ганболдтой 88195383, 99834783,88308764,91100195 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Ц.Мөнхбатын хандивын данс: Хаан банк-542 917 9213 Худалдаа хөгжил-458 030 274.
Мөн сайхан сэтгэлт та бүхэн 150120 дугаарт G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас сэтгэлийн дэм хайрласан үгтэй мессеж илгээх эсвэл хоосон мессежийг явуулж 550 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.
Энхрий бяцхан 2 үрсийн минь элэг бүтэн амьдралыг
Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ.
Зочин · 2014/04/30
Алтанцэцэг баг****** Та холбоо бариарай. Би В ангийн Тэгшбаяр багшийн ангийн хүүхэд байнаа. Танд их баярлалаа. Т.О
Зочин · 2014/04/30
Алтанцэцэг баг****** та холбоо бариарай. 96169918
Зочин · 2014/04/30
Сайн байна уу? Алтанцэцэг баг******. Би В ангийн Тэгшбаяр багшийн ангийн хүүхэд байна. Манай 10-н жилийн ангийнхан бүгдээрээ холбоотой байгаа. 96169918.
Зочин · 2014/04/29
zaluusaa ene zaluud xandib bolgoj tuslae bugdeerei demjeerei
Зочин · 2014/04/29
ene 2 HYY 77 R svrgvvlid syrgag bsan yy tyslalgvi yahab bi altanstesteg gedeg bagsh bna
Зочин · 2014/04/29
ene 2 HYY 77 R svrgvvlid syrgag bsan yy tyslalgvi yahab bi altanstesteg gedeg bagsh bna
Зочин · 2014/04/29
Ene chini bloogui yumuu dr bolno gd bsn bizdee. Zohioliin duuchid bsn