Х.Баттулгад Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрх бий
2021/01/26
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?
Өмнө сонгогдож байсан Ерөнхийлөгчид болон одоогийн Ерөнхийлөгчийн хооронд зарчмын ямар ялгаа байгаа вэ?
Зарчмын ялгаа бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь одоогийн Ерөнхийлөгчийг албан үүргээ гүйцэтгэж байхад хийгдсэнд оршино. Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлтөөр өмнөх ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу? 2019 оны 11 дүгээр сарын 14-ны Үндсэн хуульд оруулсан бичилт бол нэмэлт, өөрчлөлт болохоос шинэ Үндсэн хууль биш юм. Нэмэлт, өөрчлөлт ороход өмнө дуусгавар болсон харилцаа сэргэж болохгүй. Гэрлэлтээ цуцлуулсны дараа өмнөх гэрлэлт нь сэргэж болохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл “хэрэв” Үндсэн хуульд 3 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож болно гэж өөрчлөлт оруулсан бол өмнөх бүх ерөнхийлөгчид 1-2 удаа дахин сонгогдох эрх үлдсэн байна гэж тайлбарлах уу?
Нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө Үндсэн хуульд “4 жилийн хугацаагаар сонгоно”, “нэг удаа улируулан сонгож болно” гэсэн өгүүлбэр байдаг. Энэ хоёр өгүүлбэр нэг зүйл, заалт дээр давхар бичигдээгүйг анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгч нэг удаа сонгогдоод, дахин нэр дэвшихгүй ч байж болно.
Харин дахин нэр дэвшээгүй тохиолдолд ~ жилийн дараа надад 1 сонгогдох эрх үлдсэн гэж маргаж болохгүй! Учир нь “улируулан” гэдэг томьёололд гол хаалт нь оршино. 2 сонгогдсон уу? Эсхүл 1 сонгогдсон уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажилласныг Ерөнхийлөгчөөр сонгогдсон, бүрэн эрхийн хугацаандаа ажилласан, эрхэм үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Иймд өмнөх ерөнхийлөгчид бүгд нэр дэвших эрх байхгүй.
Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? Гол асуулт нь хуульд нэмэлт, өөрчлөлт орох үед үр дагавар нь хөндөгдөх харилцааг яаж зохицуулах вэ гэдэгт юм? Эрх зүйн зарчим бол энгийн –талууд хэрхэн зохицуулах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, буулгасан байх ёстой. Хэрэв хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, буулгаж бичээгүй бол ямар эрх, хууль ёсны сонирхол хөндөгдөхийг шалгуур болгон шийдвэрлэх ёстой.
Түүнээс бус хүсэл зоригийг нөхөж тодорхойлж, түүхчлэн тайлбарлаж болохгүй. Учир нь талуудын хүчний харилцаа өөрчлөгдсөн байгаа.
Сонгох, сонгогдох эрх бол улс төрийн суурь эрх. Энэ эрх нь өөрийгөө сонгохоос эхлээд бусдад итгэл хүлээлгэж сонгох эрх хүртэл өргөн хүрээг хамардаг. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь одоогийн Ерөнхийлөгчийн өөрийгөө сонгох эрхэд халдаж байна уу? гэдэг нь гол асуудал. Одоогийн Ерөнхийлөгч өөрийгөө 4 жилээр сонгосон/ сонгогдсон, бас 1 удаа улиран сонгох/сонгогдох төсөөлөлтэй байсан. Энэ төсөөлөл нь өмнөх бүх Ерөнхийлөгчид өөрийгөө улируулан сонгосонтой холбогдоно. 4 жилээр одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох нь 1 удаа улиран өөрийгөө сонгох эрхийг хязгаарласан зохицуулалт болно. Эсрэгээрээ 2 жилээр сунгах зохицуулалт хийх нь мөн адил одоогийн Ерөнхийлөгчийн сонгох/ сонгогдох эрхэнд халдахаас гадна бусад иргэдийн өөрийгөө сонгох/ сонгогдох эрхийг шууд хөндөнө. Иймээс одоогийн Ерөнхийлөгч дахин өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд үүнд Үндсэн хуульт, эрх зүйт төрийн амин сүнс оршино.
Д.Баяр
sonin.mn
Дорж · 2021/01/27
БИД ЦӨӨХӨН Ч БАТТУЛГА ШИГ ХҮН ЗӨНДӨӨ ОЛДОНО ДАРААГИЙН ЭРХМҮҮД ХООЛОНДОО ОРОГ
tsatsaa · 2021/01/26
үнэхээр мундаг ерөнхийлөгч дэмжнээ
Зочин · 2021/01/26
..ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨЖ ..монгол улсын газар нутаг байгалын баялаг нь ..НИЙТИЙН ӨМЧ ... гэсэн заалт оруулсан гэсэн..ТЭР ЗААЛТ нь хэвээрээ юү....НИЙТИЙН гэдэг үг нь эзэнгүй гэсэн утга санааг илэрхийлдэг нь хэр зэрэг үнэнд ойрхон бэ...МОНГОЛЧУУД БИД ХЭНИЙ ГАЗАР НУТАГ ДЭЭР амьдраад байна ВЭ....ҮНДСЭН ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХД ХЯТАД УЛС ХӨНДЛӨНГӨӨС нь оролцсон гэдэг хэр үнэний ортой вэ..ЗА ТЭГЭЭД ТИЙМ БАЙХГҮЙ ..ҮГҮЙ Л..гэж хариулаад ХАРАГДААРАЙ..
Zochin · 2021/01/26
Battulga erunhiiluchiig demjij baina. Hiij buteesen yumtai hun. Tsaashid ihiig hiine gesen itgel baina.
Баатар · 2021/01/26
Та нар битгий хуц. Энэ хүн ерөнхийлөгч байх зангарагтай хүн шүү. Өмнөх 4новшнууд шиг хулгай хийгээгүй энд тэндхийн уул овоо тахиж олон улсад доог тохуу болоогүй шүү
Бат · 2021/01/26
Баттулга минь одоо чи хэрэггүй адаглаад 10-р анги төгссөн хүн ёрөнхийлөгч болгоо ч дээ
Иргэн · 2021/01/26
Ахмадуудаа ялгаварласан ерөнхийлөгч,задарсан ахмадуудын 6сая зээл тэглэгдсэн,ядарсан ахмадуудад 6 саяын зээл хэзээ ч олдохгүй,Баттулгын ээж 6 саяын зээлтэй байсан.
Зочин · 2021/01/26
Салаавч
Зочин · 2021/01/26
Ашгүй дээ ахмадуудаа баярлуулсан шүү ард түмэндээ өгнө гэж дуугардаг ганц хүн шүү дээ өмнө ингэж ажиллаж байсан хүн байхгүй шүү энгийн амьдралаас гарч ирсэн ардын амьдралыг ойлгож мэдэрдэг шүү нэр нь дэвшвэл дэмжнэ
гоодойнам · 2021/01/26
энэ ёстой худлаа шүү баяр аа. женко дахин дэвших эрхгүй шүү